Бүтээлч байдлаа 10 минутын дотор хөгжүүлье

        

         Бүтээлч байдлыг судалдаг судлаачид: “Бүтээлч байдал бол сайжруулж болдог, олон удаагийн давтлагаар эзэмшиж болдог чадвар” гэж дүгнэдэг. Бизнесийн талбарт бүтээлч байдлыг нэмэгдүүлэх олон аргыг санал болгож, хөгжүүлсэн байдаг.Бүтээлч чанар нь зохион бүтээх чадвар, шинэлэг байдал, аливааг өөр өнцгөөс харах чадвар болоод ойлголтуудыг өвөрмөц аргаар нэгтгэх чадваруудын цогц шинж юм.
Бүтээлч хүмүүс шинэ боломжуудыг эрэлхийлдэг эсвэл асуудал шийдвэрлэхдээ нэгээс илүү шийдлийг олж харах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл тэдний “дивергент сэтгэлгээ” сайн хөгждөг. Бүтээлч байдал болон сэтгэл санаа хоорондоо холбоотой. Судалгаагаар сэтгэл санааны байдал сайхан байхын хэрээр бүтээлч байдал нэмэгддэг.

Бүтээлч байдлыг хөгжүүлэх зөвлөмжүүд:

 Асуудлыг шийдэх үед чөлөөтэй сэтгэ, шүүмжлэлт бус хандлагаар ханд.
 “Бүтээлч урлагийн тэнгэр” хэзээ гэнэт тань дээр зочлохыг та мэдэхгүй. Тэмдэглэл хөтлөх бэлэн байдалтай байж, санаа төрмөгц цаасан дээр буулга.
 Сэтгэл санаа тань тавгүй байвал гадагш гар, гүй эсвэл бүжиглэ. Бүх биеийн хүч шаардсан үйл ажиллагаа, дасгалууд сэтгэлгээнд тустай. Учир нь тархинд эндорфин (аз жаргалын гормон) ялгардаг.
 Тархины үйл ажиллагаанд саад болох мансууруулагч бодисоос татгалз. Нэн ялангуяа депрессантууд (сэтгэл гутралын эсрэг эм, бэлдмэл).
 Шинэ зүйлд байнга суралцаж, оюун ухаанаа хөгжүүл. Өөрийг тань сорих үйл ажиллгаануудыг туршаад үз. Бүтэлгүйтлээс бүү ай. Бүгд л танд тустай.
 Таныг амьд гэдгийг мэдрүүлэх үзэл бодол нэгтэй хүмүүстэй холбогд.
 Инээд хөөрийг бий болгох арга замыг олж илрүүл.
 Сэтгэл сэргээсэн, зоригжуулах дуу хөгжмийг олж сэтгэл санаагаа дээшлүүл.
 Стрессээс ангижар. Бясалгал хий. Агаарт гар.

Жишээ нь яг одоо '10 дахь минутад бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлэхийн тулд хийх зүйлс' -ээс энэ жагсаалтыг хэрэгжүүлж өөрийгөө сориод үзнэ үү.
Жагсаалтанд: 
  • Doodle ямар нэг зүйл, 
  • Урьд өмнө нь хэзээ ч хийгдээгүй байсан зүйл дээрээ бүртгүүлэх, 
  • Зөв орчинг бий болгох, 
  • Өөрийн биеийг хөдөлгөж, 
  • Уран зургийн ноорог,
  • Флаш уран зохиолыг татан оролцуулах, 
  • 30 Circles Test 
  • Role-play тоглохыг үзээрэй.

Popular Posts

Шударга ёс гэж юу вэ?

Хуульч мэргэжилийн ёс суртахуун

Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга