Хууль зүйн салбарын ирээдүй ба хиймэлд оюун ухаан


      Өнөөдрийн эрин зуунд ихээр яригдах болсон хиймэл оюун ухаан нь бидний амьдралд хүчтэй байр суурийг эзэлж, эдийн засаг бизнесийн өргөн боломжийг нээхээс гадна маш олон салбарын олон арван ажил мэргэжлийг машин гүйцэтгэж орлох боломжтой болжээ. Түүний хөгжил жил сараар биш өдөр хоногоор хэмжигдэж цаг цагаар урагшилж байна.

    Тэгвэл хууль эрх зүйн салбарт хиймэл оюун ухаан ямар орон зайг эзэлж орж ирэх тухай түүний ирээдүйг янз бүрийн таамаг дэвшүүлсэн үйл явц дунд зарим хууль зүйн салбарын ажил гүйцэтгэлийн хуваарь дээр аль хэдийн хиймэл оюун ухааны тоглолт өрнөөд эхэлжээ.

   Ватсон компьютер юу хийж чадах вэ? хууль зүйн салбарт хэрхэн ашиглах боломжтой вэ?  Энэ хиймэл оюун ухаан яаж туслах вэ? Хууль эрх зүйн хүрээнд төрөл бүрийн маркетинг гүйцэтгэх үү?

Магадгүй...

       Ватсон компьютер олон төрлийн асуулт хариултад хариулдаг болох
  • Хууль эрх зүйн харьцуулалт
  • Хууль зүйн нэмэлт өөрчлөлт зэргийг агшин зуур илрүүлж судлах
  • ирээдүйн маш их мэдлэг чиг хандлагыг хүлээн зөвшөөрөх
  • Сайн хууль сахиулах чиг хандлагыг бий болгох
  • Хуульчийн тархи, ажлын арга барилыг хуулбарлах
  • Тооцлол мээдэл дүгнэлт гаргах

     Тун удахгүй 6,7-хон жилийн дараа дэлхийн хөгжилтэй орнууд тэр дундаа АНУ зэрэг ороны ажил мэргэжлийн 50%-ийг хиймэл оюун буюу машин хийж гүйцэтгэдэг болно гэсэн тооцоог гаргасан мэдээллээс харахад бид юуг машинаас илүү хийж чаддаг мэддэг байх вэ?


Comments