Ажил мэргэжлийн карьераа удирдах арга

   

   Мэргэжлийн өндөр ур чадвартай мөртлөө эрхэлж буй ажилдаа ч сайн хүмүүс бидний дунд олон байдаг боловч тэдний ихэнх нь карьераа хөгжүүлэхэд идэвхгүй хайнга ханддаг. Энэ хүмүүс ажил дээр нь ямар нэг хүндрэл, бэрхшээл тохиолдох юмуу, гаднаас ажлын санал хүлээж авах үед л карьерынхаа тухай бодож эхэлдэг. Хэрэв та карьераа амжилттай хөгжүүлэхийг хүсч байвал хэрэгцээ гарсан үед л энэ талаар бодох биш, харин тогтмол, төлөвлөгөөтэйгээр асуудалд хандах хэрэгтэй.

Карьераа хөгжүүлэхийг хүсч буй хүн бүхэнд хандаж хэлэхэд та карьерынхаа явцад өөрийнхөө хийж буй ажлыг болон ажил олгогчоо нилээд хэдэн удаа солих шаардлага гардаг учир яг ямар чиглэлд карьераа хөгжүүлэхийг хүсч буйгаа тодорхойлоод, түүндээ шаардлагатай мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь энэ чиглэлээр ажлын туршлага хуримтлуулах хэрэгтэй. 

жилд наад зах нь 1-2 удаа өөрийнхөө карьерт дүн шинжилгээ хийж, цаашдын ажлаа төлөвлөж сурах нь зүйтэй. Дахин хэлэхэд ажил олгогч тань биш, харин та өөрийнхөө ажлыг өөрчилж, өөрийгөө хөгжүүлэх замаар карьерынхаа хөгжилд хариуцлага хүлээдэг гэдгийг үргэлж санаж явахад илүүдэхгүй.

Ямар ч замаар замнасан ч та ажилд орсон анхны өдрөөсөө эхлэн өөрийнхөө потенциалыг ажлын туршлага болгон хувиргах ажлыг хийж эхлэх ба энэ нь яваандаа таны хуримтлуулсан мэдлэг, туршлага, ажлын түүх болдог. Харин ажлаа солих болон албан тушаалаа өөрчлөхдөө сайтар бодож төлөвлөсөн алсын хараатай алхмуудыг хийх хэрэгтэй. Учир нь та карьераа улам бүр хөгжүүлэхэд тус нэмэр болохуйц хөдөлгөөн хийх хэрэгтэй болохоос таны карьерыг сүйрүүлэх алхам хийж болохгүй нь мэдээж.

Хэдийгээр та өөрийгөө байнга хөгжүүлэн, карьерын адармаатай бөгөөд сонирхолтой шатаар байнга дээшээ ахиж ирсэн боловч он жилүүд урсан өнгөрөхийн хэрээр хөдөлмөрийн зах зээлд таны борлогдох чадвар буурсаар байх болно. Энэ байдлыг өөрчлөхөд хэцүү. Гэхдээ ирээдүйд дээрх нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэж, карьераа төлөвлөх нь зүйтэй.

Карьерынхаа хөгжлийн нэг шатанд алдсан бол өөрийнхөө мэдлэг чадвар, ажлын туршлага болон карьерынхаа зорилгыг дахин хянасны эцэст ямар тохиолдолд эрсдэл үүсч болох тухай сайтар бодож үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь ирээдүйнхээ талаар өөдрөг үзэлтэй байх нь чухал бөгөөд өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил, шаардлагатай байгаа ур чадвараа дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Үүний тулд карьерынхаа одоогийн байдалд жилд нэг удаа боловч дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж байх хэрэгтэй. 

 Таны карьерт хамааралтай бүхий л өгөгдлийг жагсааж үзэх: 
  • таны мэдлэг, боловсрол, ур чадвар, ажлын туршлага, хувийн шинж чанарууд г.м.
  • Шаардлагатай гэж үзсэн ур чадварыг хөгжүүлэхээр төлөвлө
  • Хөдөлмөрийн зах зээлийн шинжилгээ – таны хийхийг зорьж буй ажлын хувьд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар товчхон судалгаа явуулах
  • Карьерын амжилтыг харуулах хэмжигдэхүүнүүд: ажилдаа сэтгэл хангалуун байх, цалингийн хэмжээ, албан тушаал, эрх мэдэл г.м.

Comments

Popular Posts

Шударга ёс гэж юу вэ?

Хуульч мэргэжилийн ёс суртахуун

Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга