Шийдвэр гаргахад шаардагдах ур чадвар

   


Шийдвэр гаргалт бол хүнд тасралтгүй суралцах  боломж олгодог нэг чадвар бөгөөд өөр юу ч ийм боломж олгодоггүй. Тасралтгүй суралцах боломж арга нь шийдвэрийн үр дүнг анх төлөвлөж байж үр дүнтэй харцуулах арга юм. Та чухал шийдвэр гаргах бүрдээ үр дүнг төлөвлөж шийдвэр хэрэгжих явц бүрдээ анх төлөвлөсөн үр дүнтэйгээ харьцуулж байх нь нэн чухал юм. 

Бодит үр дүнг хүлээсэн, төлөвлөж үр дүнтэйгээ харьцуулж сурсан ур чадвар дараагийн шийдвэр гаргалтанд нь нөлөөлөх ач холбогдолтой туршлага болсон байна. Гаргасан шийдвэр тань төлөвлөж байсан үр дүндээ хүрсэн эсэхийг шалгахын тулд бодит нөхцөл байдал, газар дээр нь очиж шалгаж эргэх холбоотой ажиллахыг зөвлөдөг байна. 

Шийдвэр гаргахад тэр тусмаа бизнесийн шийдвэр гаргахад 4 үндсэн шинж байдаг гэж үздэг байна. 

  1. Шийдвэрийн ирээдүйд үргэжлэх хугацаа гэж байдаг байна. Энэ нь тухайн шийдвэр хэр удаан үргэжлэх вэ гэдэг асуудал юм. 
  2. Тухайн шийдвэрийн өөр хэлбэр талбар юмуу асуудалд болон бизнест бүхэлд нь нөлөөлөх нөлөө гэж байдаг.
  3. Шийдвэрийн шинж чанар ба түүнд багтах чанарын хүчин зүйлсээр тодорхойлогддог байна.
  4. Шийдвэрийг байнга болон хааяа гэх мэтээр шийдвэр гаргах давтамжаар ангилж болдог.

Comments