Ёс суртахууны тухайд...

 

Хүний ёс суртахуун гэж юу юм бол? яагаад бодол сэтгэхүй нь үйлдэлтэйгээ зөрж байдаг юм бол? 
Хүн ёс суртахуунтай төрчихөнө гэж байхгүй ч нийгмийн амьдралд ороод ирэхээр аливаа зүйлд хандах хандлага, сэтгэлгээ, хувь хүний мөн чанар хөгжиж, өөрчлөгдөж эхэлдэг. Аливаа нийгэм нь ном ёсоороо хөгжинө гэвэл 4-р шатны ухамсар нийгмийн гишүүдийн олонхид бүрэн суусан байхад болно гэж үздэг аж. Гэвч үнэн хэрэгтээ хүн бүр адил хөгжиж төлөвшдөггүй. 
  Милгрэмийн туршилтаар алдаршсан сэтгэл судлаач Иелийн их сургуулийн сэтгэл зүйч Стэнли Милгрэм туршилтаараа ёс суртахууныг талаарх бодит эргэцүүлэлийг бидэнд өгч нотолсон. Түүгээр хийгдсэн жүжиг ч манайхан тоглосон нь бий /Жүжигчин Оюундарь Уранчимэг нар тоглосон/.  
  Хамгийн гол нь туршилт хийгдэхээс өмнө Милгрэм өргөн хэмжээний санал асуулга явуулсан юм. "Хэрвээ хэн нэгэн танаас хүнлэг бус үйлдэл хийлгэх үед та үгийг нь дагах уу?" гэж асуужээ 92% тэгж чадахгүй гэж хариулсан байдаг юм. Санал асуулга дуусах үед эдгээр оролцогчдын зөвхөн 0,2% нь цахилгаан гүйдлийн товчыг дарах байх гэж таамаглаж байсан боловч ...туршилтанд.
   Туршилтанд өмнө нь цээжилсэн байх ёстой үгүүдийг шалгаж “шалгуулагч” алдаа гаргах бүрд түүнийг 45 вольтоос эхлээд цахилгаан гүйдлээр цохиулж хашрааж байх ёстой байжээ. Харин энэ шалгуулагчийн дүрд урьдаас бэлдсэн жүжигчин харин шалгагчийн суудалд туршилтанд орж байгаа хүнийг сэм тавьсан байв. Шалгуулагч /жүжигчин/ сүүлдээ бүүр өвдөлтөөсөө хашгирч байсан ч шалгагчийн хажууд байсан удирдагч /Милгрэм/ нь туршилтыг цааш нь явуулахыг хэлж шаардаж байсан байна. Гэхдээ ямар нэг шийтгэл эсвэл шагнал урамшуулал амлахгүй байсан ба харин бүх хариуцлагыг удирдагч хүлээх болно гэж хэлж байжээ. Туршилтын үр дүнд бүх хүмүүсийг Милгрэмийг гайхшруулж. 40 хүнээс 26 нь удирдагчийнхаа зааварт бүрэн хүлцэнгүй захирагдаж шалгуулагчийг 450 вольт хүртэл гүйдлээр цохиулж тарчлаасан байна /Туршилтын тухай баримт киног эндээс/.  
   Хамгийн аюултай зүйл бол хүний ёс суртахуун юм. Хүн гэгч нь өөрийн ёс суртахууныг "бүх хариуцлагыг удирдагч хүлээх болно" гэсэн баталгаанд амархан гэгч даатгаж орхих нь тэр. Хувь хүний хүн чанар ёс суртахууныг орчин нөхцөл, тухайн үеийн байдал эрх мэдэл харилцаа холбоо нь дэнслүүлж байдаг. Зөвхөн хувь хүний итгэл үнэмшил хүнлэг чанараараа энэ бүгдийг ялан дийлнэ гэдэг тийм амар хялбар болох нь энэ судалгаагаар нотлогдсон гэдэг. Тиймээс ч ёс суртахуун гэдэг нь өөрөө хүнээс зориг мэдрэмж, хүнлэг чанар, баттай итгэл үнэмшилийг үргэлж шаардаж байдаг байх нь. 
   Бусдын нүднээс далд үйлдэлд л магадгүй энэ эрхэм чанараа батлана. Ихэнхи туршилтууд энэ маягаар нууц камерын доор явагдсан байдаг ба үр дүнд нь дээрх туршилтын хариутай адилхан гунигтай үр дүн гарах нь элбэг байдаг гэнэ. Тухайн тохиолдолд зөвхөн цөөхөн хүн л татгалздаг. Эрх мэдэл, ч өнгө мөнгө ч тэр тэдний ёс суртахууныг нухчин дарж чадаагүй юм. Өрсөлдөөн дунд хүн яаж л бол яаж хувирдаг. Өрсөлдөөн богино давчуу хугацаанд бол нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар хувиргаж ашиглах агшинд нөгөө хэзээ ч уландаа гишгэж болохгүй ёс суртахуун үгүй болох магадлалтай.
  Шударга байж чаддагаа мэдрэх нь хүнд өөрөөрөө бахархах мэдрэмжийг үргэлж төрүүлдэг. Харин харамсалтай нь ....Өөрийн олж эзэмшсэн чадвар, мэдлэгээр бус угаас заяагдсан хүйсээрээ л өөрийгөө дөвийлгөгч эр бол хамгийн хулчгар, хөгийн, өрсөлдөх чадваргүй /via @Zola_fem / хийгээд ёс суртахуунгүй нэгэн, бусдаас завшсан мөнгөөрөө сайн үйл хийж баатар болох нэгэн, жинхэнэ хулгайч гэхдээ мөр бадгийг биш сэтгэлгээг нь хулгайлдаг /Л.Өлзийтөгс/ ёс суртахуунаа гээгчид олонхи байдаг. 
   Мэдрэмж, сонголт 2 нь хүнд аз жаргал авчирч байвал эцсийн үр дүнд нь айж ичих зүйлгүй бол зөв явжээ гэсэн үг.  Ичих зовох нь багасаад л байвал бол ёс суртахуунаа алдаал байна гэсэн үг учир нь ичиж зовохоо мэддэг хүн ёс суртахуунаа гээхгүй байх нэг шалтаг. Хүн сайхан амьдралын төлөө баялгийн төлөө бүхнийг хийж хүсэх тэмүүлэх сайхан хэрэг боловч начир дээрээ ёс суртахуун л бүхнийг шийддэг. Хүний амьдралын утга учир үнэ цэнийг, жинхэнэ аз жаргалыг мэдэхгүй байсаар байгаад л дуусна гэсэн үг. Аливаад хандах хандлага гэдэг маань үнэндээ таныг хэр ухаалаг байхаас дутуугүй үнэ цэнэтэй агаад ёс суртахууныг магадгүй эндээс л эрж хайх байх.