Утсаар хэлэлцээр хийх техник



   
   Утсаар хэлэлцээр хийх үед гардаг бэрхшээлүүд болон түүнийг даван гарах буюу утсаар ярихдаа яаж санаачлагыг хэрхэн гартаа авах аргыг энд өгүүлэх болно.

1.   Сонсож сур 
Хүмүүс утсаар ярихдаа сайн сонсдоггүй. Үүнийг бүү март. Хүмүүс сонирхож сонсдоггүйн учир хэзээ хэрэг болохуйц зүйл хэлэгдэх гэж байгааг мэддэггүй, хэлсэн хойно л анзаарч сонсож эхэлдэг байна. Иймд эсрэг талын харилцагчийн хэлж байгаа зүлйсийг сайн сонсож тэмдэглэж авсан ч болно.

2.   Ярианы зорилгыг асуу
Тан руу хүн утсаар ярих бүрт ямар зорилгоор ярьж буй асууж бай. Анхааралтай түүнийг сонсож хангалттай мэдээлэл авсан гэж  үзсэн үедээ хариулж бай. Та чадах хэрээрээ мэдээлэл авсан ч ярианы сэдвээ хяналтандаа байлгаарай. “ Таны хэлснийг би бодож үзье. Тантай дараа холбогдоноо” гэж хэлээрэй. Хэрэв танд давуу авчрахаар бол дахиж холбогдох цагаа тохирж ярих зүйлээ бэлтгээд эргээд холбогдож болно. Ингэвэл танд илүү давуу талтай болно.

3.   Ярианы сэдэв буюу хийх зүйлсийн жагсаалт ашигла. 
Утсаар хэлэлцээр хийх нэг ч зүйл орхихгүйн тулд нэн чухал зүйлээс эхэлж жагсааж бич. Нөгөө тал залшавал боломжийнхоо хэрээр мэдээлэл цуглуулж ав дараа илүү бэлтгэлтэй болоод эргээд залга. Ингээд ярилцаж байхдаа хэрэг болох үедээ гаргаж ирэх нотлох баримтаа сайртар бэлдэсэн байх хэрэгтэй.

4.   Хэрэв яриаг тань тасалдуулах зүйл гарахаар бол бүү ярь
  Чухал яриа хийж байх үед яриаг тасалдуулахгүй байхыг хүн бүр хүсдэг ч өөр нөхцөл байдал үүсч болно. Тиймээс урьдчилаад өөр нам гүм өрөөнд орж өөрийн тань яриаг таслахгүй байхыг хүсээд, яриагаа дуустал өрөөнд хүн оруулахгүй байхыг хүсэх хэрэгтэй. Та яриагаа тасалдуулахгүй байх нөхцөл байдлыг хангасан ч нөгөө тал өөр байж болно. Иймд юун түрүүнд “ Бидэнд ярих маш чухал зүйл байгаа тул биднийг яриаг таслахгүй байхыг хүсье. Маргааш танд би өглөө 9 цаг гаргах боломжтой байгаа. Танд энэ цаг болох уу?” гэж асууж болох юм. 2 тал боломжтой цагаа тохирох хэрэгтэй.

5.   Утсаар ярих үедээ шаардлагатай бичиг баримтуудыг дэргэдээ байлга. 
Чухал бичиг баримтууд их шаардагдах утасны дуудлага, яриа хийх гэж байгаа бол утсаар ярих хамгийн муу хувилбар ч энэнээс өөр аргагүй болсон тохиолдолд зохион байгуулалтаа сайн хийж бэлтгэлээ базаах хэрэгтэй. Олонх хүн утсаар ярихдаа зохион байгуулалт муу, хайнга ханддаг тал бий үүнийг ашигла. Зөвхөн баримт материалаа бэлдэх биш хэрэг болохуйц өөр бусад бүх хэрэгслийг ч ойрхон байлга.

6.   Сайн тэмдэглэж ав.

Уулзалтын үеэр хүмүүс сайн тэмдэглэл хийдэг байх. Харин утсаар ярихад энэ бүүр ч чухал юм. Шаардлагатай тохиолдолд нөгөө хүндээ хэлж байгаад яриагаа бичиж авч болох юм. Техник технологи хөгжсөн өнөө үед энэ боломжтой болсон. Утсаар хэлэлцээр хийх нүүр тулж уулзаж хэлэлцсэн адил чухал. Нөгөө тал юу ярьж хэлснээ мартсан байвал он сар өдөртөө нь нягт тэмдэглэсэнээ хэлэх хэрэгтэй.
  

Popular Posts

Шударга ёс гэж юу вэ?

Хуульч мэргэжилийн ёс суртахуун

Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга