Хамгийн чухал нь тоглоомын дүрэм

    Нэг ийм хөөрхөн сэдэв байна. Энэ талаар хөнгөхөн хөгжилтэйгээр өгүүлэхэд кино, зохиол дээр гардаг даа. Муу талын дүр сайн талын дүрүүдийн тэмцэлдээн дунд үйл явдал өрнөсөөр байтал сайн талын дүр эцэс сүүлд нь бөөн бэрхшээлийг давсаар байгаад л ялдаг. Гэхдээ зөвхөн кинон дээр л сайн талын дүр ялдаг уу. Эсвэл...





    Амьдрал дээр тэгвэл сайн тал ялдаг болов уу, тэднийг бид ялгаж хардаг болов уу. Амьдрал дээр арай ярвигтай юм. Яг кино үзэж байгаа юм шиг сайн дүр нь энэ гэж ялгаж хардаг гэхэд хэцүү. 
    Эйнштейны хэлсэнээр хамгийн чухал нь тоглоомын дүрмийг сурах хэрэгтэй. Тэгвэл хэнээс ч илүү тоглоно. Бүх зүйлийг хийхийн тулд мэдэх ёстой 2-хон зүйл байдаг гэжээ.
  1. Эхлээд дүрмийг нь сур. Хамгийн чухал нь тоглоомын дүрэм.
  2. Хэнээс ч илүү тоглож сурах хэрэгтэй.
     Тэгвэл амьдрал тэр чигтээ өрсөлдөөн тэмцэлдээн бас тоглоом гэж бодвол тоглоомын дүрэм л чухал уу. Хүн болгон өөрт ноогдсон энэ цаг үедээ өөр өөрийн дүрмээр энэ тоглоомонд оролцдог. Хожиж хожигдох аль ч бай өөрсдийн ойлгож авсан дүрмийн тоглолт л байдаг. Хаана ч ялгаагүй тоглолт. Амьдралд учрах саад бэрхшээл ч тэр бүгд л өөр өөрийн гэсэн дүрэмтэй. Хүн юу ч хийж болно юуны төлөө ч амьдарлаа зориулж магад. Гэхдээ  эцсийн гол зорилго нь өнөөх дүрмээ зөрчихгүйд л чиглэгдэх байх ёстой гэж үзвэл. 
      Тийм бол дүрэм нь юу юм?  Уул нь бол дүрмийг мэдвэл сайн талын дүрээ ялгаад олоод харчихана. Тэгвэл дүрмээ мэдэхийн тулд зохиол, кинонууддаа эргэж ороод сайн талын гол дүр яагаад заавал эсрэг талын дүрээ хождогт анхаарлаа хандуулана гэсэн үг. Тэдний ердөө зорилгодоо хүрэх арга нь л ялгаатай байдаг. Энэ тэгвэл тоглоомын дүрэм гэж л ойлгох нь. 
    Зөвхөн шударга бусаар олж авах гэсэн эд хөрөнгө амжилт алдар эрх мэдлийн төлөө биш сайн сайхан гэсэн үнэт зүйлийн төлөө цагаа зарцуулж алив зүйлийг бүтээвэл аяндаа хождог нь хорвоогийн хууль, дүрэм юм. Туулах зам нь зөв гэдэгтээ үнэн сэтгэлээсээ. "Гол нь дүр эсгэхгүй байх нь чухал. Энэ нөгөө дүрмийн чинь амин сүнс нь. Учир нь жүжиглэлтийг бүгд мэдэж анзаарсан л байдаг". Санал нийлэхгүй байж болно л доо.  Дүрмийг гэхдээ зөрчиж болохгүй, тиймээс гол нь дүрмээр нь тогло тэгвэл л хожино.

      /Сайн хүн байх сайн хүн болж жүжиглэх 2-н уг нь сайн хүн байх нь амархан зарлага ч багатай ккк/.