Хуулахгүй сэтгэ


      Хэн нэгний хэлсэн хийсэн, судалсан сургаальдсан бүхэн танд таалагдсан бол үнэлүүштэй санууштай санагдаж байгаа бол өөрийн тань бодол биш тул зүгээр түгээн дэлгэрүүлж дэмжин дамжуулна уу.    

       Хуулдаггүй байх сэтгэлгээ бидэнд ямар давуу талтай вэ? "Агуулгаар нь ч юмуу аргаар нь ч юм уу бусдын юмыг хуулбарлах нь өөрийн гэх юмтай байхаас хамаагүй амархан ч иймэрхүү дуурайгчдаас ёс зүйтэй, жудагтай нэгэн болж засарсан хүнийг нэг ч үгүй гэдэгт сэтгэлийнхээ угт санаж явах хэрэгтэй" гэснийг санаж бусдын бүтээлийг өөрийн болгож хуулбарлахгүйгээр бусдыг дэмжиж түгээх зан төлөвийг өриймшүүлж заншвал бидэнд шинийг сэдэх санаачлахад бидний тархи оюун маань илүү идэвхи санаачлагатай ажиллах магадлал өндөр гэж үзсэн залхуу тархиа ажилсаг болгоцгооё. "Нэр хугархаар яс хугар гэдэг шиг нэг хулахаар янзтай сэтгэж сурсан дээр" шүү дээ.

Бүү хулгайл....  
       Хагас дутуу боловсролтой бол гол төлөв хүнийг дуураймтгай байдаг ч гэдэг. Нэр хугархаар яс нь хугар гээд л  хэрнээ Микеланжело шиг "яг чинийх шиг хийхийг хүсэхгүй байна. Түүнээс илүүг хийчихэж чадахгүй байна" шударга хэлж ч чадахгүй байна.
     Бид алхам тутамдаа оюун ухаанаа дээдэлдэг бол үүнийгээ бусдын санааг хулгайлалгүйгээр л илэрхийлэх хэрэгтэй. Ингэж дадсаны үр дүн их. Хуулах биш ухаан бодлоо уралдуулахад л уураг тархи хичнээн их хөгжихийг санаж дадал болговол сайн. Энэ дадал сэтгэлгээ маш олон буруу дадал муу зуршлыг цэвэрлэж чадна. Хүн бүрийн оюун ухааныг хулгайлалгүй зөв үнэлээд ирэхээр байх ёстой байрандаа байх ёстой хүмүүс очиж л таарна /албан үүрэгт/ зөв газраа зөв хүн байхад зүй бус элдэв арга чарга хумигдах нь лавтай. 

Бүү хулгайлуул....

Бидний мэдэх Эйнштен ч нэгэнтээ "Бүтээлч сэтгэлгээний нууц нь өөрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино" гэж анхааруулан зөвлөсөн. Хулгайч сэтгэхүй бол үнэндээ бидний хөгжлийн дайсан. Хулгайч сэтгэхүйтэй тэмцэх нэг арга бол бас яах аргагүй хамгаалалтын арга буюу Эйнштены зөвлөгөө болов уу. Үргэлж санаагаа хулгайд алдаж хулгайлаад байгаа бид ч гэсэн оюуны эрх чөлөөгөө алдаад байгаагаас ялгаа юу байна. 

Popular Posts

Шударга ёс гэж юу вэ?

Хуульч мэргэжилийн ёс суртахуун

Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга