Ухаан хийгээд ухаалаг, зөв сэтгэлгээний тухайд

   Залуу насандаа оюун ухаандаа л сайн хөрөнгө оруулалт хий. Ухаалаг л болохыг хичээ бусдыг чинь тэр ухаан чинь аяандаа л шийдчих юм байгаа юм. Амжиж ухаан суугаарай гэж байгаа үг л дээ.  Таны зөв хандлага, мэргэжлийн ёс зүйд тань ямар бодол, сэтгэлгээг тээж яваа нь ирээдүйн мэргэжлийн үнэ цэнийг ойлгоход дараах эргэцүүлэл тустай болов уу.


Угаасаа энд тэндээс бас иймэрхүү утга агууламж бүхий сургааль үгийг магадгүй таарч л байсан байх. Тэгвэл яагаад гэдгээ бас "ухаан" гэж яг юуг ойлгоод байгааг тэр бүр анзаардаггүй.

Хүмүүс мэдлэг боловсролтой хүнийг хүндэтгэн хүлээн авч итгэл өвөрлөн хүлээдэг нь түүнээс мэдлэгт суурилсан зөв шийдэл, ухааныг л олж харах гэж хичээдэг болов уу.  Муу хүн ч овсгоо авхаалжтай байж болно. Арга эвээр зорилгодоо тэмүүлж буй хүний хүсэл, үр дүн нь сайн уу муу юу гэдэгт л "ухаалаг" юу аль эсвэл "ухаалаг бусуу" гэдэг нь харагдана.
  Тиймээс Овсгоо залийг ухаан гэж шууд нэрлэчих нь арай өрөөсгөл юм.   
 Хүмүүсийн өдөр тутмын харилцаанд өрнөж буй хатуухан бусдыг дүгнэх хэмжүүр нь товчхондоо "Ухаалаг болон Тэнэглэл" гэж нэрлэж болхуйц үйлдлүүд болон үг хэллэгүүд байдаг. Товчхондоо хамгийн нийтлэг ойлголтуудад хамааруулсан болно.

    ХҮН ЧАНАР. Хүмүүсийн харилцаанд илтэд анзаарагддаг зарим нэг зан төлөвийн нэг бол эрх мэдэлтэй, чинээлэг болох нигууртай этгээдэд долигонох эсэргээрээ өөрт ашиггүй дээрх өгүүлсэний аль аль нь бага байхгүй бол үл тоон ялган харилцагч хүмүүсийн араншин юм. Хүмүүсийн иймэрхүү байдал нь өөрөө тэдний хэн байх хийгээд мулгуу эсвэл ухаантай эсэхийг харуулдаг байж магадгүй.  

Хэн нэгний өмнө зүүсэн баг үйлдсэн үйлээ нуучих санаатай л элдэвлээд байгаа заль мэх. Хүний чанар ухааныг танихын тулд хангалттай эрх мэдэл мөнгө өгөөд үз ч гэдэг. Маргерет Тэтчерийн хэлсэнчлэн "Хүний бодол үгээр илэрхийлдэг, үг хэл үйл ажиллагаа болдог. Үйл ажиллагаа дадал болдог. Харин дадал нь зан чанар болж зан чанар нь хувь тавилан болдог" нь үнэн. Бас энэ үгийн утга санаа нь өөрөө ухаалаг амьдралын хүчийг давхар илэрхийлж байгаа нь ойлгомжтой байх. Ёс суртахуунтай ухаалаг байдал бол хамгийн хүчирхэг хүний дээд чанар. 

  НАС. Зөв шударга хүн нүднээс далд ч зөв шударга л байдаг. Алив зүйлийг ухаж ойлгоход нас огтоос хамааралгүй шүү дээ. Өөрөө 90 настайдаа дөнгөж ойлгож амжсан болон огтоос ойлгоогүй амьдралын мөн чанарыг 20-той залуу хүн ойлгож ухаарсан байдаг л юм. Хөгшин настай л бол тэр хүн үнэнийг ухаалгаар өгүүлнэ бусдыг энэрэх сайхан сэтгэлтэй байна гэж шууд ойлгодоггүй биз дээ. Тиймээс нас бол бидний ярьж байгаа хандлага ухааны хажууд үнэхээр харьцангуй ойлголт юм. Би ахмад хүн гэж залуу хүний үгийг үл тоон таслахдаа зөв үзэл бодлыг буруушаахдаа яг л бидний хэлснээр ухаан дутаад байгаа л гэсэн үг шүү дээ.  Юу юугүй 90 дөхсөн юуг ч ойлгоогүй ухар мөчид сэтгэлтэй ичгүүргүй хүмүүс байдаг. 

  ХҮЙС. Эрэгтэй эмэгтэй хүний харах сэдэв өөр гэхээс илүү оюуны чадамж тэнцүү гэж ярихад л асуудал хөндөгдөөсөй. Учир нь бидний оюун ухаанд хүйсийн ялгаа байхгүй. Гэвч эртнээс нааш улбаалж ирсэн эцгийн эрхт ёсны нөлөө ч гэхүү олон шалтгааны улмаас өдий болтол эрчүүдийн оюун ухаан эмэгтэйчүүдээс илүү гэсэн далд сэтгэлгээ хүмүүсийн дунд хадгалагдсаар байгаа ч юм шиг. Харин хуучны зарим нэг хүйсийн тэгш эрхийг илтэд үгүйсгэсэн, тэр дундаа бүсгүй хүний оюуны чадамж ур чадварыг дутуу үнэлсэн үгийг сургааль, цэцэн мэргэн үг болгон тунхаглаж бусдын үгийг ишлэж түгээн дамжуулж буй этгээдүүд байдаг билээ. 
                                         

Popular Posts

Шударга ёс гэж юу вэ?

Хуульч мэргэжилийн ёс суртахуун

Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга