Хуульчдын баярын өдөр


   Бусад мэргэжлийн баярын өдрүүдтэй адилхан олон жил тэмдэглэж заншаагүй төдийлөн олны сонорт хоногшоогүй баярын өдөр бол 6-р сарын 4-дахь ням гараг буюу 24 /энэ сард бол 24/тэмдэглэн өнгөрүүлэх болсон "Хуульчдын баярын өдөр" билээ.

Бусад мэргэжилүүдтэй харьцуулбал аргагүй сүүлд тэмдэглэх өдөртэй болсон мэргэжил нэгтнүүдийн маань баяр л даа. Тэр болгон өргөн тэмдэглэж хэвшээгүй болоод тэр үү хуульчид дотор маань ч энэ баяраа тэр болгон мэдэхгүй санахгүй өнгөрөөд байх шиг.

  Дараа дараа жилээс удахгүй санан санан орон даяар өргөн тэмдэглэж хүн бүрийн анхааралд өртөн "Нийгмийн эмчлэгч" нарын баяр маань улам сайхан болох байхаа. Ядаж энэ баярын өдрийн талаар гүүглэдэх гэсэн чинь ямар ч мэдээлэл олж чадсангүй ээ. Ер нь л нэр сүртэй тэмдэглэж хэвшээгүй бас хүмүүсийн ойн тойнд бууж дадаагүй байгаа нь ажиглагдав. Сувилагч, Эмч, Барилгачин гээд л мэргэжил болгоны шахуу алдар цуу илтгэсэн баярын өдрүүдтэй хамт зүй ёсоор тэмдэглэх баяр бол хуульчдын баярын өдөр шүү дээ.

   Яагаад хуульч мэргэжил амин чухал болохыг тэр дундаа чадварлаг ёс зүйтэй сайн хуульч нар үнэ цэнэтэй гэдгийг өгүүлэхэд илүүц биз товчхоноор хэлбэл сайн чадварлаг хуульчгүйгээр зөв сайн хууль гарна гэж байхгүй, сайн хуульгүйгээр нийгмийн харилцааг нарийн зохицуулж чадахгүй, нийгмийн харилцаа алдагдаад эхэлвэл бидний амьдрал доголдоод л эхэлнэ. Иргэдийн амьдралд шударга ёс алдагдвал бухимдал үүснэ. Үүссэн бухимдал эргээд төр засгаа тогтвогүйжүүлчихнэ шүү дээ. 

    Дээр нэг телевизийн сувгаар Пунцагийн Бадарч гуай  хуульчдад зориулж бичсэн шүлгийг С.Нарангэрэл академич уншихад тэмдэглэж авснаа энд оруулав.                        
  
Өмгөөлөгч /хуульчийн тухай шүлэг  П. Бадарч/

Өршөөл эрсний сэтгэлд гал бадрааж
Өндөр их хуулийн өмнө зул өргөж
Өрөөл бусдад бол буян үйлдэж
Өөртөө бол аянга хурааж яваа
Өөрөө би хуульч хүн
    Түмэн хуулийн учрыг ухах гэж
    Түүнээс би үнэний учгийг сүвлэх гэж
    Түгссэн оддын дунд бол сар шиг
    Түймэрсэн, уймарсанд гэрэл болж яваа
    Би хуульч хүн
Алтан амины хэрэгтэн гаваа хангинуулж
Адуу малын гэмтэн гараа хэмлэж
Аль л болохгүй, бүтэхгүйг өмнө минь өчиж
Аврал өршөөл эрэх нь үгүйлшгүй бэрх ээ
    Төө сөөм ихдэнэ, хуруу ч алдаж болохгүй
    Төөрсөн дэнсний нэг л зураас пун алт алддаг юм
    Төр, хууль, хүн гурав ширтэлцэх цэгээс
    Төвөггүй үнэнийг тунгаах элчээр намайг томилсон юм.
Үүл нүүсэн тэнгэр дор хүн төрж
Хууль засаглалсан төр дор хүн амьдарч
Уруутай, өөдтэй орчлонгийн уудамд
Буруутай, зөвтэй  мөрөө гаргадаг юм
    Гэмгүйг хэлсдүүлсэн хар жилүүдэд
    Гэрчгүй өчиггүй буун дуу тасхийхэд
    Өр цоолсон нүгэлт шөнөөр тэд хөөрхийс
    Өмгөөлөгчийг дуудаадаа гэж гол харладаг юм...
/......Шүлгийг дутуу бичсэнээ засаж бүрэн эхээр нь оруулав./