Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга

    Ном бол сайтар төлөвшсөн бие хүнийг бий болгодог юм гэж нэгэн цагт Бэкон хэлсэн байдаг. Яах аргагүй бичгийн бүтээл өөрөө хүний уураг тархийг цэгцтэй оюунлаг болгоход нөлөөлхүйц хамгийн үр дүнтэй хийгээд магадгүй цорын ганц арга юм.
 Сэтгэлгээ бодлынхоо хүрээг байнга өргөжүүлж, шинэ бодлыг төрүүлэх оюун санааг өөртөө шингээж чаддаг аргачлал, ухаантай байхад чинь туслах эхний алхам бол яах аргагүй ном. Харах өнцөг чинь өргөн цар хүрээтэйгээр нэмэгдэж, шийдвэр ч оновчтой болж чадах ач холбогдолтой. Тиймээс миний зүгээс хамгийн чухалд тооцож болох дараах аргуудыг санал болгож байна.
    Аргачлалбал: 
  1. Үр дүнтэй хянамгай унших. Үр дүнгүй цоорхой уншлага хэрэггүй,
  2. Нөлөөлхүйц чухал номыг унших. Унших ёстой ном мөн гэдгийг таних,
  3. Цэгцтэйгээр тунгааж унших. Уншихдаа сэтгэн бодож уураг тархиндаа цэгцлэх.
1. Үр дүнтэй хянамгай унших. Хурдан уншигч нар ихэвчилэн зорилгогүй уншиг нар байх магадлалтай. Зарим бүр номыг эхнээс нэг дундаас нь нэг бүр сүүлээс нэг гүйлгэж уншсан болчоод дуусгах нь ч бий. Уншиж ухаанаа нэмье л гэж байгаа бол өөрийгөө хуурах хэрэг юун. Маш тайвнаар хянамгай унших хэрэгтэй. Хэцүү ээдрэтэй санаа бодлуудыг багтаасан номыг уншихгүй дөлж хэцүүгээс халширан хөнгөн зугаа цэнгэлийн төдий номонд автах нь хүсэж буй үр дүндээ яагаад ч хүрэхгүйг сана. Ирээдүйдээ хэрэг болох мэдлэг арга замыг олж авахын тулд хэзээ ч хэрэглэж болохоор ангилан цэгцлэ. Хөнгөн өгүүлбэр өгөгдэхүүнтэй номыг байнга унших нь үр дүнгүй. Ой тойндоо тогтоож авахгүй, чармайхгүй болохоор аяндаа ой тогтоомжыг сулруулж уншсан зүйл ч эргэж хэрэглэх хэрэггүй болдог. 
2. Нөлөөлхүйц чухал номыг унших. Мэдээж хэрэг ном болгон үр өгөөжтэй байх нь эргэлзээтэй. Тэр болгон бүгдийн уншиж амжих нь үгүй. Давтагдсан үзэл санаа, дуураймал өнгө аястай номууд ч бий. Зөвхөн сонголт. Алив бүхнийг сонголтоор олж авдаг шиг унших номоо ч гэсэн сонгож л таарна. Харин яаж? 
Хавтас. Номыг танихын тулд нэн тэргүүнд хавтаснаас нь эхлэнэ. Зохиогч хэн бэ? би түүнийг хэр мэдэх вэ. Хаанаас, ямар хэвлэлийн газраас хэвлэсэн байна. Хэвлэлийн газрын гаргасан номуудын ерөнхий чиглэл ямар вэ? номны талаар юу гэж сонслоо. Тэр бүгдийг анхаарна. 
Өмнөх үг. Уншаад эхэл. Зохиогч нь ямар баримт эх сурвалжыг ашиглаж, өөрийнхөө номынхоо тухай юу гэж өгүүлсэн байна. Яагаад өөрийн бодлыг нийгэмд зоригтой илэрхийлж гаргах болов гэх зэргийг тэндээс мэдэж авна.
Гарчиг бүлэг. Сэдвээ яаж төлөвсөн гэдгээс номыг бүхэлд нь гүйлгэж харах болно. Дараа нь нэг гарчиг нэг бүлгээ яаж дараалуулж эвлүүлж нэгтгэснийг харж нягтлаарай. Түүн дотор танд хэрэгтэй болон нэн чухал сонирхол татхуйц ямар сэдэв хөндөгдөж түүнийгээ хэрхэн ангилж бичсэний анхаалдаа ав. 
Сонирхсон бүлэг. Одоо харин амталгаа эхэлнэ. Илүү сонирхол татсан хэсэг бүлэг рүү ороод явчихана гэсэн үг. Бас л анхааралтай унш. Хэт сонирхолгүй уйтгартай, номчирхсон санагдсан ч яг хэрэгтэй гэсэн зүйлээ олоод авчихаж болмоор санагдвал эргээд номын гарчиг бүлэг рүү анхаарлаа хандуулна. Өөрт чинь нэг дүрслэл буугаад ирэх болов уу. Номын бүлэг бүрт юуг өгүүлж буйг энэ зуур нягтлах нь зүй. 
Бүлэг бүтцийг аж.Дахин ажих хэрэгтэй. Яагаад гэвэл өөрт хэрэгтэй ном мөн эсэхэд одоо чи хариулах гэж байна. Номын гарчиг сэдэв болгон мэдүүштэй гэж үзвэл ном таныг өөртөө татаж чадсан гэсэн үг.
Өөрөөсөө асуу. Ном хэр ойлгомжтой байна. Надад чухал уу. Үнэн эсэхэд итгэлтэй байна уу. цаашдаа тогтоогоод авахад хэрэгтэй юу гэх ч зэрэг асуултанд ном хэрхэн хариулахыг өөрөө давхар асуу. Мэдээж бүх асуултанд окэй байвал та номоо олжээ гэсэн үг.
3. Цэгцтэйгээр тунгааж унших. Нэгэнт л номоо сонгосон. Хэрэгтэй ном чинь таны гарт байгаа бол яаж үр дүнтэй унших талаар энд өгүүлэх болно. Аяндаа уншаад байхаар өөрт нэг арга аргачлал тогтоод ирдэг ч /нухацтай уншихад/ илүүдэхгүй гэж үзэж байвал цааш нь уншигтун. Номоо уншаал эхэлсэн бол түүнийг шилэн хоргонд байгаа үзвэр шиг хайрлаад байлгүй чөлөөтэй эзэмших хэрэгтэй тодруулбал: 

Шаардлагатай гэж үзсэн тэмдэглэгээг хийгээд явахын тулд. Тэмдэлгээг яаж тэмдэглэх таны дур ч ерөнхийд нь ийм байж /өөрийн болон бусдын туршлага/болно. 
  • хэсэг бүлгүүдийн гол асуудлыг
  • эргэлзээтэй зүйлийг
  • батлагдахгүй алдаатай зүйлийг
  • илэрхийлэл сайн тул батлагдах /баримтаар/байх
  • илэрхийлэл сул тул батлагдахгүй /баримтаар/байх
  • танин мэдэхийн ач холбогдолтой
  • танин мэдэхийн ач холбогдолгүй
  • арга аргачлалын санаа зөвлөгөөтэй
  • арга аргачлалын санаа зөвлөгөөгүй
 Өөрөө иймэрхүү тэмдэглэгээг энэ мэтчилэн нэмээд явчихаж болох тул ингээд үлдээе. Их үр дүнтэй арга шүү. 
Сэтгэн бод Ер нь уншиж бодож байх үед тархи хамгийн ихээр идэвхитэй ажилдаг гэдэг. Тиймээс уншсан номоо өөрийн болгохын тулд уншиж байхдаа ч уншаад дуусахдаа ч тэр давхар бодож сэтгэж тэмдэглэж байх хэрэгтэй. Гэхдээ анхаарах хамгийн чухал зүйл бол ном уншиж байхдаа заавал хажуудаа дэвтэр үзэгтэй байгаарай. Учир нь хүний оюун ухаан гэдэг хязгааргүй ч тархинд харван орж ирсэн санааг тэмдэглэж зураглаж авахгүй л бол дараа мартах гэмтэй. Ном уншихдаа төсөөлөх  давтах ой тогтоолтын аргаа хэрэглэж төлөвлөж бай. Оновчтой санаа бүрийг хэрхэн ашиглах тухайд дэлгэрэнгүй бодож төсөөлж сураарай. Төсөөлөх чадамж өндөр эрхмүүд л амжилтанд хүрсэн гэх яриа байдаг юм байна лээ АМЖИЛТ.

Comments