Хуульч мэргэжилийн ёс суртахуун

      Шударга ёс ноёлсон тайван, эмх цэгцтэй, хүн бүр амар жимэр амьдрах тийм л нийгмийг цогцлооход хуульч хүн тэргүүн эгнээнд байх учиртай. Хуульч гэдэг бол мэргэжил, мэргэшсэн хуульч гэдэг нь онолын өндөр мэдлэгтэй, ур чадвартайхуульч хүн өндөр ёс суртахуунаас гадна ээдрээтэй хэргийн учрыг олж чаддаг буюу сэтгэн бодох, үнэлэх, учрыг нь зөв ойлгуулан харилцах нь хуульч хүний үүрэг байх ёстой. 
Аливааг задалж шинжилсэн, бүх юмыг тал талаас нь харж эргэцүүлж бодсон, шүүмжилсэн, асуудлын гол учрыг олох гэсэн тийм хандлага, чадвар хуульч хүнд хамгийн чухал. Яагаад тийм байх ёстой гэж, Яагаад өөрөөр байж болдоггүй юм бэ, Үүнээс болж хэн хожиж байна, хэн хохирч байна
,Энэ заалтыг бичсэн байсан бол яах байсан бэ… гэж асууж, маргалдаж, түүнийхээ үндсэн дээр итгэл үнэмшлээ бий болгодог тийм чадварт суралцах хэрэгтэй  
За энэ бол “Хуульч" мэргэжлийн чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн байх ёстой чадвар юм.
Аль ч салбар мэргэжлийн оюутнууд суралцаж байх явцаддаа эзэмших ур чадвар нэн чухал ч түүнийг эрхэмлэх мэргэжлийн нэр хүндийг өөрийн нэр төртэйгээ хоршин хамгаалж хадгалж явах бүр юунаас ч илүү чухал юм.
     Тийм дээ ч энэ удаад өөрийн мэргэжлийн нэр хүнд бүр тодруулбал мэргэжлийнхээ талаархи ёс суртахууны асуудлыг энд авч үзье. Нэгэнт л мэргэжлийн ёс суртахууны тухай өгүүлэх тул түүнийг илүү тодорхой болгох үүднээс ёс суртахуун хэмээх ойлголтыг авч үзэцгээе.
      Яагаад хүн бүхэн тэгш сайхан амьдралаар амьдарч чадахгүй байгаа шалтгааныг үеийн үед үргэлж эрж хайж элдвийн л зүйлийг нэрлэж байдаг. Энэ удаад ч гэсэн би тэр элдвийн шалтгаан дотроос онцолж нэгийг тодруулъя. Тэр бол ёс суртахуун юм. Хүн болж төрөөд  амьдралаас үргэлж сайн сайхныг хайж тасралтгүй эрэл хайгуул хийн бүхнийг бүтээсэн ч ингэх явцдаа хамгийн чухал зүйл болох ёс суртахуунаа гээж орхидогоо өөрсдөө ч анзаардаггүй. Хаа нэгтээ гээж орхисон мэт эсвэл хэзээ ч байгаагүй юм шиг санагдах бидний дутуу дулимаг ёс суртахуун ойлголт бол зорисондоо хүрэх  саад тотгор. 
    Тэгвэл ёс суртахуун гэж юу вэ? Тэр бол ухаалаг сэтгэлгээ юм гэж үзье. Харин яагаад ингэж нэрлэх болсноо тайлбарлах гэж оролдцгооё. “Ухаалаг сэтгэлгээ бол мэдлэг бус харин сайн үйл юм” гэж Аристотель хэлж түүнтэй санал нэг байна. Ухаалаг сэтгэлгээ сайн үйл юм бол сайн үйлийг ухааныг хүчээр хийж буй тэр хүн яах аргагүй ёс суртахуунтай байж чадаж байна гэж үзэж болох юм. Ухаалаг сэтгэлгээг задалбал мэргэн ухаан овсгоо самбаа, гүйлгээ ухаан гэж тоочих магадлалтай ч эдгээр ухаан бодлын цаана үргэлж алив юманд зөв хандах тэр нь сайн үйлсэд үргэлж чиглэх бүрэн хандлага илэрч байх ёстой. Харин ёс суртахуунт хүмүүнийг задалбал их олон нарийн чимихлүүр зан чанарын нийлбэрүүд байх авч товчхондоо нийгэмд мөрдөгдөж байгаа хууль ёсны дагуу, мөн түүнээс гадуур орхигдсон ухамсарт сэтгэлгээг шүүн ухаарах зөв бурууг дэнслэх чадвартанг хэлэх байх. Тэгэхээр тэр хүн алив зүйлд үргэлж чиг шударга, үнэнч хандаж чаддаг гэсэн үг.
   Тэгвэл миний мэргэжилийн ёс суртахууны талаар юу гэж тайлбарлавал зохилтой вэ? Үнэндээ яг хуульчийн мэргэжлийн талаархи ёс суртахуун гэж дүрэм журам зааварласан зүйл алга. Байхгүй зүйлийг мэргэжилтэн өөрийн дотоод итгэл үнэмшил мэргэжлийн мөн чанарт тулгуурлан гарган ирж түүнийг сахин мөрдөж болох зүйл юм. Мэргэжлийн ёс суртахуунг асуудал болгож буй нэг суваг нь хүн өөрийнхөө мэргэжилээр амжилттай карьер хийх явдал. Энэхүү мэргэжлийн карьер нь мэргэжилдээ ур чадвартай байхаас гадна ёс суртахуунтай байж чадсаны том илрэл байх ёстой. Яах аргагүй ингэж тодорхойлогдож чадаж байвал энэ өөрөө эрүүл үнэлэмж.
     Өөрийнхөө мэргэжлийн карьер хийхэд зохицох эсэхийг үнэлэх үүрэг хариуцлага нь: 
   хувь хүн өөрийн дотоод ертөнцтэй холбоотой хувийн хүчтэй тал, тэргүүн зэргийн чухал зүйлийг тогтоох, бусад чадварлаг талаа маш нягт нямбай шүүн тодорхойлох замаар мэргэжлийн түвшинд эзлэх байр сууриа хамгийн дээд амжилтанд хүргэж чадах чадвартай холбоотой байх ёстой.
    Хувь хүн өөрийгөө үнэлэх үүрэг хариуцлага нь өөрийгөө хөгжүүлэхээс эхлэн мэргэжлийн сургууль болон мэргэжлээрээ ажиллах бүхий л хугацааны туршид үргэлжлэх үйл ажиллагаа.
   Өөрийгөө хөгжүүлэх үйл явц нь асуулт тавих, мэдээлэл эрэн сурвалжлах, өөрийн хүрэх зорилгыг болон өөртөө байнга стандарт тогтоохыг сурах явдлаасаа эхэлдэг. Энэ нь өөрийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг тогтсон стандарт болон өөрийн тодорхойлсон зорилгын хүрээнд  байнга үнэлэлт, дүгнэлт өгч байх шаардлагатай гэсэн үг. Тэгвэл тэр тогтсон стандартад хүрч үргэлж өөртөө байнга үнэлэлт дүгнэлт өгч байхын тулд юу хийх ёстой гэж?.
Энэ харин санасаныг бодвол хялбархан аж. Энэ мэргэжилээр төгсөх оюутан ямар мэдлэг, дадал,  чадварууд эзэмшсэн байх вэ? Гэдэг асуултанд бүрэн дүүрэн хариулж чадахуйц чадварлаг стандартад нийцсэн мэргэжилтэн болж төгсөж чадаж буй эсэхдээ өөртөө дүгнэлт өгөн зорилгоо эргэн харах явдал. 
Яг л энэ үедээ давхар ёс зүйгээ эрхэмлэн дээдлэх хэрэгтэй. Түүнийг хэрхэвч орхигдуулж болохгүй бөгөөд чиний мөн чанарыг илтгэх хамгийн ганц гарц л гэж ойлгож суралцах хэрэгтэй. Гэтэл амьдралд дээр энэ бүхнийг ёс зүйд ухамсарлан хэрэгжүүлнэ гэдэг заримдаа юунаас ч хэцүү болоод ирэхэд хэрхэх ээ мэдэхгүй болж байгаа юм. Мөнгө улаан нүд цагаан гэдэг шиг өнөөгийн нийгмийн ороо босгоо үед монголд хүн бүр хүссэнээр амьдарч чадахгүй байхад бүр ч хэцүү юм. Жинхэнэ энэ л үед магадгүй юун нөгөө мэргэжлийн ёс суртахуун бэ? Түүнийг чөтгөр аваг надад мөнгө хэрэгтэй байна гэж хууль бус, ёс бус үйл хийх тэр л үед таньд ёс суртахууныг чинь яг хэн? Юу? Сэргээж өгөх вэ?. Эргүүлж авчирч өгөх сэдэл байхгүй тэр цагт нэгэнт бүх юм өнгөрч та аль хэдийн хууль ёсны гадуур амьдарч нэг л мэдэхнээ тэр таны хувьд энгийн зүйл болж хувирах вий.
     Ийм л ээдрэтэй зүйлийг нэг бол яах аргагүй тэр айхтар “ёс суртахуун” гэдэг зүйл юм.
    Үүнийг үргэлж дээдэлж санаж /мэргэжлийн ёс суртахуун/ явах нэгэн сэдэл арга байна. Тэр нь уул нь маш энгийн юм. Ёс суртахууны хэм хэмжээтэй байж чадна маань өөрөө илүү дутуу тайлбаргүйгээр бол хувь хүний мөн чанар түүний ёс суртахуунтай байж чадахаас шууд урвуу порпоцинал хамааралтай юм. Хүн өөрөө л  шударга  байж чадахгүй байна гэдэг мэргэжлийн ёс суртахуунтай, шударга байж чадахгүй л гэсэн үг. Тиймээс өөртөө итгэл үнэмшилтэй байх алдаж эндлээ гэхэд өөрийгөө цочроох сэдэл өгөгдэхүүнтэй л байх хэрэгтэй. Чамайг өөртөө итгэлтэй,  шударга, ухамсартай амьдрахад чинь үргэлж түлхэц өгөх эрхэм үнэт зүйл үүнийг аварч чадна. Харин тэр юу ч байж болно. Шаардлагатай бол буруу үйл өөрөө үргэлж өөртөө муу зүйлийг авчирч байдаг түүнээс ямагт хол байх гэсэн итгэл үнэмшил. Чамд үргэлж сэрэмжлүүлэх эрхэм хүмүүн байгаад түүний өмнө чи ичгэвэртэй байдалд орж гэмтэн болохыг хэзээд хүсэхгүй байж болох юм. Энэ мэтчилэн арга замыг эрэлхийлж явбал ёс суртахууны хэм хэмжээгээ тэглээ алдачихгүй явах байх.