Сэтгэл, сэтгэлгээг нь шалгаж ажилд авсан нь

     
     Энэтхэг улсад өндөр цалинтай, нэр хүндтэй ажилд орох гэж нэг ажлын байранд хэдэн мянган хүн зэрэг өрсөлддөг болохоор шалгаруулалтыг маш онцгой байдлаар хийдэг.

   Жишээлбэл: Хүний нөөцийн мэргэжилтэн ажилд орохоор хүсэлт гаргасан хүмүүст дараах асуултуудыг тавьжээ.
Асуулт 1. Та маш хүйтэн, ширүүн аадар бороо, хүчтэй шуургатай үеэр машинтайгаа явж байна. Гэтэл та автобусны зогсоолын хажуугаар өнгөрөхөд гурван хүн автобус хүлээж байгааг харав. Үүнд:
Хууч өвчин нь хөдөлсний улмаас түргэн тусламж шаардлагатай эмгэн, Таны амийг аварч байсан хамгийн эртний анд найз, Амьдралдаа эрж хайж явсан, хамгийн сайхан хань чинь байна гэж бодъё! Хэрвээ та өөрийнхөө машинд зөвхөн нэг л хүн авч явах боломжтой байсан бол хэнийг нь авч явах вэ? -Та эмгэнийг нас барахаас нь өмнө эмнэлэгт хүргэж болно. -Амийг чинь аварсан найзынхаа ачийг хариулж болно. -Гэвч та өөрийнхөө насан туршдаа мөрөөдөж явсан ханиа эргээд харах хувьгүй болж мэднэ.
Энэ ажилд орохоор өргөдөл өгсөн 200 хүнээс ганцхан хүн асуултанд төвөггүй хариулжээ.
Хариулт нь юу байсан бол? Тэр хэлэхдээ: “Би найздаа өөрийнхөө машины түлхүүрийг өгөөд, хөгшин хатагтайг эмнэлэгт хүргээд өг! гэж хэлнэ. Харин би мөрөөдлийнхөө ханьтайгаа автобусны буудалд үлдэж, дараачийн автобус ирэхийг хамтдаа хүлээх болно! гэжээ.
Асуулт 2. Хэрвээ би таны эгчтэй ханилахаар, аав ээжээс тань хулгайлан аваад, зугтаасан бол чи яах вэ?
Сонгогдсон ажилтан хариулсан нь: “Миний эгчид танаас илүү сайн тохирох хань байхгүй гэж бодож байна, ноёнтоон!”
Асуулт 3. Нэгэн тариачин мөнгө зээлдүүлэгчээс их хэмжээний мөнгө зээлсэн боловч, төлж дийлэхгүй болов. Мөнгө зээлдүүлэгч, тариачны залуухан, үзэсгэлэнт охинд санаархжээ. Тэрээр: “Хэрвээ та охиноо надтай гэрлүүлбэл, өрийг чинь цайруулна” гэв. Эцэг охин хоёр үүнийг сонсоод маш их сандарч тэвдэв. Мөнгө хүүлэгч тэдэнд сонголт өгөх үүднээс азаа туршихыг санал болгов. Тэр хоёр ширхэг хоосон уут аваад, голын чулуунуудаас нэгэнд нь хар, нөгөөд нь цагаан чулуу хийлээ. Охин аль нэг уутыг сонгох ёстой. Нөхцөл нь: “Хэрвээ охин хар чулууг сонговол, түүний эхнэр болж, аавынх нь өр цайрна. Хэрвээ охин цагаан чулууг сонговол, тэр гэрлэх шаардлагагүй мөн аавынх нь өр цайрна. Хэрвээ охин аль нэг уутыг сонгохгүй бол аавыг нь шоронд явуулна” гэжээ. Охин ухаантай сэргэлэн хүн байсан болохоор мөнгө зээлдүүлэгч хоёр уутанд хоёуланд нь хоёр хар чулуу хийхийг анзаарав. Хэрвээ та ийм нөхцөл байдалд орсон бол яах байсан бэ? Та охины аав нь байсан бол түүнд юу гэж зөвлөх байсан бэ.
1. Охиныгоо чулууг сонгохоос түдгэлзүүлж, өөрөө шоронд явна.
2. Охин хоёр уутыг шууд онгойлгоод, мөнгө хүүлэгчийн луйврыг илчилнэ.
3. Охих хар чулууг гаргаж ирж, эцгийгээ шоронгоос гаргаад өөрөө амиа хорлох...
Ажилд орохыг хүсэгчид энэ үлгэрийг цааш нь үргэлжлүүлэн аз жаргалтайгаар төгсгөх ёстой байв. Хэрвээ та байсан бол юу гэж бичих байсан бэ?

    Тэгтэл ажилд сонгогдсон нэг ажилтан ингэж үргэлжлүүлжээ. “... Охин гараа уутанд хийгээд, чулууг харагдахгүйгээр атган гаргаж ирэв. Тэвдэж сандарсан байсан болохоор, газар унагатал голын олон чулуун дотор аль нь гэж мэдэгдэх юмгүй алга болов. Охин: “Би яасан сандруу юм бэ? Ямар чулуу байсныг нь харж чадсангүй. Ааваа! Хоёулаа нөгөө уутанд нь ямар чулуу байгааг харвал, би ямар чулуу сонгосноо мэдэж болно шүү дээ” гэлээ. Нөгөө уутанд хар чулуу байсан болохоор охинцагаан чулууг сонгосон байж таарав. Мөнгө хүүлэгч өөрийн луйвраа мэдэгдэхийг хүссэнгүй. Охин хамгийн боломжгүй зүйл дээр хүртэл өөртөө давуу тал гаргаж чадсан учир, аавтайгаа баяр хөөртэй гэртээ харилаа.
     
     Ажилд орохыг хүсэгчдээс тэд ийм л хүмүүсийг сонгож авдаг. Хамгийн хүнд хэцүү, гарцгүй асуудал бүхнийг ямар нэгэн сайн аргаар шийдэж болдог. Ялангуяа төрийн албанд нэг иймэрхүү аргаар буюу сэтгэл, сэтгэлгээний асуултанд хариулт авч сонгон шалгаруулбал юу нь буруу байхав. Аливаад хандахдаа бусад хүмүүсээс огт өөрөөр харж, сэтгэж сурах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүн гэр бүл, эрүүл мэнд, ажил, санхүү, харилцаа гээд амьдралын олон зүйлсийг маш зөв ухаалгаар зохицуулж чаддаг.


Popular Posts

Шударга ёс гэж юу вэ?

Хуульч мэргэжилийн ёс суртахуун

Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга