Эмэгтэйчүүдийн тушаал ахиж чадахгүй байгаа шалтгаан нь


    Эмэгтэйчүүдийн тушаал ахиж чадахгүй байгаа шалтгаан нь жендерийн асуудал ихээр яригдах болж. Учир нь бүсгүйчүүдийн үүрэг роль илүү жинтэй болсных. Гэвч тэд өдөр шөнөгүй хөдөлмөрлөвч, ухаан бодлоо уралдуулсан ч аль ч бүлгийн удирдах түвшинд цөөнх байсаар ирсэнд оршино.

Яагаад?

Эрчүүдээс дутахгүй боловсрол, ур чадвар, авъяас хангалттай атал үр дүнд нь харьцангуй өөр байгаа нь гайхшрал төрүүлсэн хэвээр. Ямар алдааг хаана гаргачихав бид?

Дэлхийн хэмжээнд үндэсний нийт мянган байгууллагын аравны нэг буюу зууг л эмэгтэйчүүд удирддаг гэсэн тооцоо байдаг. Одоогийн чадвар боловсролын түвшин, идэвхи санаачлагаар бол энэ үнэхээр чамлалттай тоо. Амсхийх ч завдалгүй тэмцэж буй эл нийгмийн ширүүн урсгалд бол бүүр ч эмгэнэлттэй үзүүлэлт. Эмэгтэйчүүдэд уул нь хангалттай чадамж байгаа. Үүнийг тэд ч нотолсоор ирсэн.

Хаана алдав? Хамтдаа хариултыг нь олцгооё.

1. Өөрийнхөө өсөлтөд бид цаг ямагт хариуцлагатай хандаж чадаж байна уу?

Үгүй юм шиг байна. Хэрэв тиймгүй байсан бол аравны нэг биш ядаж 50:50 байх ёстой байсан.

Ихэнх байгууллагын хурал семнар дээр бид эрчүүдэд боломж олгож байдаг. Үүнийгээ өөрсдөө ч анзаардаггүй. Биднийг кофе буцалгаж, материал тарааж байх хооронд эрчүүд удирдлагыг аль хэдийн гартаа авсан байдаг. Эмэгтэйчүүд бүхий л хар ажлыг хийж байх зуур эрчүүд тушаал ахиж байдгийг та мэдэх үү. Хүүхнүүд хийхгүй л бол өөр хэн хийхэв гэж бодолд дадсан нь аймшигтай. Өөрөө хийсэн нь хурдан харагдсан ч битгий хий. Танд ч бас биелүүлэх ажил бас хүсэл тэмүүлэл байгаа.

2. Авах ёстой шагналаа хэзээ өгөх бол гэж хүлээж сууна уу?

Яагаад та хүлээгээд байна вэ? Эрчүүд аль хэдийн шагнал урамшуулал, зэрэг дэвээ нэмээд байна шүү дээ. Юу хүсэх гэж байгаагаа эртнээс бодож бай бүсгүйчүүдээ. Түүнийгээ шулуухан бөгөөд зорилготой илэрхийл. Авах л ёстой бол битгий хүлээ. Хүслээ зайлшгүй биелүүлэх хүндэтгэх шалтгаанаа хэлж заавал баталж бай.

3. Өөрт тань хор хөнөөлтэй байхаар атал та үнэнээ хэлээд байдаг юм биш биз?

Яг л ийм асуудалд нэг мэдэхнээ орчихдог.

Үнэнийг хэлж байх хэрэгтэй л дээ. Угаас биднийг багаас минь ингэж л сургасан. Гол нь бид үнэнгээ хэлж байхдаа өгүүлбэрээ зөв сонгож хэлж чадахгүй байгаа юм. Гэтэл эрчүүд чинь өөртөө л биш бол бурууг хэнд ч хамаагүй нялзаадаг. Үүнээс яагаад бид сургамж авахгүй байна вэ?.

Үнэнийг хэлнэ гэдэг өөрийгөө буруутнаар харуулна гэсэн үг биш. Зөвхөн баримтыг зөвөөр танилцуулахыг хэлж байгаа юм. Тэрнээс биш өөрийгөө зэмлэх явдал биш. Энэ маш аюултай шүү. Асуудлыг яаж ч буруугаар эргүүлэх нигууртай.

4. Хүмүүс таныг шинэ түвшинд гаргах хүсэлтэй байгааг мэдэг.

Ер нь хийж байгаа ажлынхаа талаар бусдын анхаарлыг татаж чаддаг хүмүүс тушаал ахих нь элбэг байдаг гэнэ. Хэрэв тэр үнэн бол та юу хүлээгээд байна вэ?. Хэзээ нэгэн цагт анзаарагдсан байна гэж хүлээгээд байвал юунд ч хүрэхгүй. Энэ бол үнэн. Шалтгаан нь эмэгтэйчүүд ихэнхдээ өөрийгөө худалдаж чаддаггүй учраас юу ч үгүй хоцордог байгаа юм.

Эдгээр алдаанууд бол үл анзаарагдам хэрнээ биднийг ахих дэвшихэд садаа болж чаддаг нийтлэг алдаа юм. Гэтэл эмэгтэйчүүд үргэлж л эрэгтэйчүүдтэй энэ тэнцүү гэдгээ тэр ч бүр хэл зарим талаар илүү чадамжтайгаа үргэлж нотолсоор бас итгэсээр ирсэн. Жишээ нь

* Дэлхий дээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 5 жил илүү насалдаг. Энэ нь бидний биеийн эсэргүүцэл илүү, дархлаа, амьдрах чадвар сайн гэж үздэг.
* Хэдийгээр эмэгтэйчүүд амиа хорлолтын талаар их ярьдаг, эрчүүд энэ талаар дурсаад байдаггүй ч эрэгтэйчүүдийн амиа хорлолт 2 дахин илүү байдаг гэдгийг нотолсон.
* Алуурчин эрэгтэйчүүдийн тоо алуурчин эмэгтэйчүүдийнхээс бүр 20 дахин их байдаг.
* Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин их солиордог.

Энэ мэт олон шинжлэх ухааны баримт, факт байхад эрэгтэй хүн эмэгтэй хүнээс хүчтэй гэсэн үзэл бат хэвээр байна. Энэ эцгийн эрхт ёсноос үүдэлтэй байх. Гэтэл эрчүүд эмэгтэйчүүдээс нэг л юмаар илүү. Бие махбодын хүчээр. Оюун санааных биш шүү. Бусад тал дээр тэрээр зуун зуунаар эмэгтэй хүн өөрөөс нь илүүг мэдэрсээр ирсэн. Ингээд өөрийгөө эмэгтэй хүнээс дутуу гэсэн мэдрэмжээ давахын тулд эмэгтэй хүнд хүч бяраа харуулдаг. Энэ бол эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү цор ганц зүйл. Тэд түрэмгийлж л чадна /бүгд биш/. Энэ чанар ч гэсэн албан тушаал дэвших процессын үед шууд утгаараа биш ч гэсэн анзаарагдах болно.

   Ер нь эрчүүд эмэгтэй хүний сул доройг батлахын тулд тэр эмэгтэй бүхий шинж чанаруудыг үгүйсгэдэг. Гэвч эр хүн илүү ухамсарлагч болсон тэр цагт урьд нь үгүйсгэж байсан эмэгтэй хүний бүх шинж чанарыг, чадамжийг үнэлж эхэлдэг. Бүх эрчүүдийн ухамсар нэмэгдэхийг хүлээх нь харамсалтай нь цаг хугацааны асуудал.
    Тиймээс бүсгүйчүүд өөртөө итгэлтэйгээр өөсдийн давуу талаа нэмэгдүүлж, сул талаа засаж дээрх гаргаж буй алдаандаа анхаарлаа хандуулж амжилтын өөд тэмүүлэх л үлдлээ.
         
       /Нийтлэг шинж болон зарим эрчүүдийн тухай өгүүлжээ/

Popular Posts

Шударга ёс гэж юу вэ?

Хуульч мэргэжилийн ёс суртахуун

Оюунлаг уураг тархитай болох ба ном унших арга